Та тэтгэлэгт бэлэн үү?

Apr 3, 2023

Та хэрхэн тэтгэлэг авах боломжтой вэ? Бэлэн үү? Юу юу бэлдэх ёстой вэ?

Их сургуулийн элсэлтийн хувьд ч, тэтгэлэгийн хувьд ч маш өрсөлдөөнтэй байдаг. Их сургуульд элсэх, тэтгэлэгт хамрагдах, хувийн зардлаар сурах гэх мэт алинд нь ч түгээмэл хэрэглэгддэг бүрдүүлэх ёстой хэд хэдэн материал байдаг бөгөөд таны сонгосон улс, хөтөлбөрөөс хамааран зарим нь өөр байж болно.

Түгээмэл бүрдүүлэх ёстой материалууд:

  1. Пасспорт

  2. Элсэх өргөдөл

  3. Цээж бичиг

  4. Өмнөх боловсролын голч дүн /Ахлах сургуулийн, бакалавр, магистр/

  5. Диплом

  6. Албан ёсны IELTS оноо /Шилдэг их, дээд сургуулиуд 6.0 /7.5-с дээш/, IBT-TOEFL оноо 80 эсвэл 105, Дуолинго 90 /120+/

  7. Магистрант оюутнуудад GRE 130 - 150 эсвэл GMAT 550 - 700

  8. АНУ, Канадын F эсвэл Анагаахын сургуулийн бакалаврын курст орохын тулд MCAT-500-с өмнө бакалаврын зэрэгтэй байхыг шаарддаг.

  9. Эрдэм шинжилгээний докторын болон төгсөлтийн дараах курсийн хувьд та эрдэм шинжилгээний санал ирүүлэх шаардлагатай бөгөөд таны зөвлөхөөр ажиллах хүсэлтэй профессортой байх шаардлагатай. Шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн бол энэ нь ихэвчлэн давуу талтай байдаг.

  10. Бүх шатны хувьд наад зах нь 2 тодорхойлолт өмнөх профессор, багш, ажилтан нь бичсэн байх шаардлагатай.

Та дээрх шаардлагуудаас хангасан эсэхээ харж, өөртөө дүгнэлт хийгээрэй. Мөн "Дэлхийн хэмжээнд тэтгэлэг олгох удирдамж А-Я" ном манай оффисдээр бэлэн худалдаалагдаж байгаа шүү. Цөөхөн үлдсэн.

Утас: 80706073

Хаяг: Төв шуудангийн баруун талд Практикал даатгалтай байр 6 давхарт 601 тоот