Тэтгэлэг гэж юу вэ?
Dec 15, 2022
Грекээр "scholastes" гэдэг нь "тайван амьдардаг хүн" гэсэн утгатай бөгөөд энэ нь хөгжсөөр өнөө цагийн SCHOLARSHIP буюу тэтгэлэг гэдэг ойлголт болжээ. Тэтгэлэг нь анхан үедээ маш цөөн зарлагддаг, шалгуур өндөр байсан ба хамгийн анхны тэтгэлгийг 1643 онд Харвардын коллежид Леди Энн Радклифф Моулсон гэдэг хүн зарлаж байжээ. Дараагийн тэтгэлэгт хөтөлбөр нь Сесил Жон Роудсын гэрээслэлээр 1902 онд Родсын тэтгэлэг нэртэйгээр зарлагдаж байсан. Дараа нь 1944 онд АНУ-ын UNCF сан байгуулагдсанаар тэтгэлгийн талаарх ойлголт илүү хөгжиж, тэтгэлэг олгогдох хугацаа ч нэмэгдсэн байна. Таны чадвар, сонирхлоос хамаарч дараах төрлийн тэтгэлгүүд дэлхий дээр зарлагддаг.
Гавьяанд суурилсан - Энэхүү тэтгэлэг нь оюутны сурлагын амжилт болон SAT, ACT, GRE, GMAT гэх мэт стандарт тестийн өндөр оноонд үндэслэн олгогддог.
Хэрэгцээнд суурилсан - Энэ төрлийн тэтгэлэг нь таны гэр бүлийн орлогоос хамаарч олгогдоно. Харвард шиг хувийн, нэр хүндтэй их сургуулиудын ихэнхэд нь зарлагддаг. Гэвч хамгийн хэцүү нь тухайн сургуульд элсэх шалгуурууд байдаг.
Оюутны онцлог шинж чанарт тулгуурласан - Зарим улс, их дээд сургуулиудад үндэс угсаа болон эдийн засгийн хөгжлийн түвшнээс хамаарч улс тус бүр шинээр элсүүлэх оюутны квот гаргадаг.
Ажил мэргэжлийн онцлогт тохирсон - Зарим компаниуд ирээдүйгээ бэлтгэхийн тулд инженер, анагаах ухаан, судалгаа шинжилгээний чиглэлээр бүрэн тэтгэлэг зарладаг.
Бүрэн /бүтэн/ тэтгэлэг - Бүрэн санхүүжүүлсэн тэтгэлэг гэдэг нь ихэвчлэн оюутны сургалтын төлбөр, амьжиргааны болон замын зардал зэргийг бүтэн багтаасныг хэлдэг. Энэ төрлийн тэтгэлэг нь ихэвчлэн засгийн газрын эсвэл нэр хүндтэй их дээд сургуулиудаас олгогддог.
Хэсэгчлэн санхүүжүүлсэн тэтгэлэг - Энэ нь ихэвчлэн сургалтын төлбөр болон зарим нэмэлт зардлыг багтаасан байдаг.
Дэлхийн хүн амын 6.7% нь бакалавр, 3.2% нь магистр, 1% нь докторын зэрэгтэй байдаг. Нийт сурагчдын 80% гаруй нь жил бүр ахлах сургуулиа амжилттай төгсдөг. Америкад 3.6 сая, Хятадад 22.4 сая, Энэтхэгт 20 сая, Монгол улсад дунджаар 35,000 гаруй төгсөгч жил бүр төгсдөг.
Харвардын их сургуульд жил бүр 50,000 гаруй оюутан бүртгүүлж, түүнээс ердөө л 5% нь амжилттай элсэж чаддаг. Тиймээс та тэтгэлэг авахын тулд Дэлхийн хамгийн шилдэг 1%-тай өрсөлдөнө гэсэн үг. Мөн Дэлхийн өнцөг булан бүрд 26000 гаруй их, дээд сургууль байдаг тул та өөрийн хүсэл сонирхлын дагуу сургуулиа чөлөөтэй сонгох боломжтой.
Танд бидний бэлтгэсэн мэдээлэл таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараа дараагийн нийтлэлүүдээр мөн үр дүнтэй мэдээллийг хүргэсээр байх болно.
Манай Good Foundation Forming төв нь дараах Англи хэлний сургалтууд болон Гадаадын их, дээд сургуулийн хөтөлбөрүүддээ нэмэлт элсэлт авч байна.
1. Оранж Коунти Их Сургууль Бакалавр, Магистрын анги
2. Алхам 3 хөтөлбөр /IELTS-д бэлтгэх сургалт/
3. Даниш багштай анхан шат
Даниш багштай эрчимжүүлсэн IELTS ангиуд гэх мэт. Төлбөр болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД ДАРНА УУ!