Дэлхийн менторууд МОНГОЛД зочлохоор боллоо!

Mar 19, 2023

Монгол дахь оюутан залуустаа зориулж бид Дэлхийн менторуудыг Монголд урьж мөн Монголын шилдэг менторуудад санал тавьж, хамтран нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар боллоо.

2023.05.28-нд 15:00-18:00 цагийн хооронд.
Хүний тоо хязгаартай: Зөвхөн эхний 400 хүнд
TAX: 25,000₮
Corporate and Convention Center

Урилгаар:

Гайле - the University of Maine, Sea Grant болон Далайн Шинжлэх Ухаан хариуцсан захирал - Майены Их Сургуулийн талаар хуваалцана

Орион - Columbia University төгсөгч ба Америкийн Их Дээд Сургуулийн элсэлтийн системийн талаар хуваалцана

Цолмон - Хаанбанкны гүйцэтгэх захирлаар 6 жил гаруй ажилласан КредитТек, Мони Маркет Фанд ТУЗ-н дарга - Мэргэжил болон ирээдүйд хэрэгтэй чадварууд сэдвээр

Грейс Лөү - Тайваны төлөөлөгч ба Эмэгтэй төлөөлөгч элчин байх болон Тайваны боловсролын системийн талаар

Майкл - Georgia Institute of Technology төгссөөн CVUT - Докторт хиймэл оюун ухаан судлаач - Хиймэл оюун ухаан AI болон ирээдүй сэдвээр

Амаржаргал - Global Young Academy гишүүн ба Дур булаам Шинжлэх Ухаан нэвтрүүлгийг санаачлагч, хөтлөгч - Шинжлэх ухаанч болохын гоо үзэсгэлэн сэдвээр

Кэвин - Индонез улсын Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг холбооны тэргүүний бөгөөд University of Pennsylvania болон Сингапурын Их Сургуулиудад суралцсан туршлагатай
- Бие биетэйгээ хэрхэн эв зүйтэй харилцан үе тэнгийн дээрэлхэлтээс ангид байх талаар

Гантулга - СЭМҮТ-н донтолтын эсрэг эмчилгээ сэтгэл зүйч бөгөөд - Хайр дурлал, Донтолт болон бэлгийн харилцааны талаар

Тарун - Энэтхэгийн Manipal Academy төгсөгч ба энэтхэг даяар санхүүгийн боловсрол олгох Project Eifl төслийн тэргүүн - Манлайлал хэрхэн удирдагч болох талаар

Патал - Индонез улсын Пакологи Англи хэл буюу Индонез оюутнуудыг дэлхийн шилдэг 100 Их сургуульд бэлдэх программыг санаачлагч мөн University of Pennsylvania суралцсан ба - Олон улсад боловсрол эзэмшихийн давуу тал болон олон орны соёлын ялгаатай байдлын талаар

Ментор Г. Наранзул- Дэлхийн банкны зөвлөх, Finsight Корпорацийн CEO, Олон Улсын Мэргэшсэн Нягтлаг Бодогч (ACCA) "Хэрхэн 22 настай СEO болсон бэ?" талаар хуваалцана.

Энхмөрөн - Good Foundation Forming байгууллагын үүсгэн байгуулагч ба - Айдсаа хэрхэн даван туулах вэ? сэдвийн талаар тус тус хуваалцана.

Хүний тоо хязгаартай: Зөвхөн эхний 400 хүнд
TAX: 25,000₮

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/DAh9AKNZCz9gUpYW8